Европын Холбооны албан ёсны сэтгүүлд Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалт гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас хассан тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэллээ. Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулаад байсан юм.
Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах хүрээнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийнхэн эрчимтэй хамтран ажиллаж, ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгавруудыг амжилттай биелүүлсэн. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг ФАТФ-аас өндрөөр үнэлж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэсэн. Улмаар Монгол Улс бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн богино хугацаанд буюу 1 жилийн дотор саарал жагсаалтаас гарч чадсан улс болсон. Иймд Европын Комиссоос Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай байдлыг Европын Холбооны 2015/849 дугаартай тогтоолын шаардлагуудын дагуу үнэлж, дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:
“Европын Комиссоос холбогдох мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийж, Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоон дахь стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэв. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооныхоо үр дүнтэй байдлыг бэхжүүлж, ФАТФ-ын илрүүлсэн стратегийн дутагдлыг арилгах чиглэлээр ажлын төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг даалгавруудыг бүрэн биелүүлж ажилласан. Эдгээр арга хэмжээ нь хангалттай өргөн цар хүрээтэй ажил болсон бөгөөд Европын Холбооны 2015/849 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлд заасан стратегийн дутагдлыг бүрэн арилгах шаардлагыг хангасан байна.” гэжээ.
Монгол Улсыг Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас гаргаснаар Европын Холбооны гишүүн орны банк, санхүүгийн байгууллагуудтай бизнесийн харилцаа тогтоох, гүйлгээг богино хугацаанд хийж гүйцэтгэх, Европын Холбооны санхүүжилтээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм.
Европын Холбооны албан ёсны сэтгүүлд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэлсэн 2021/37 дугаартай тогтоолтой энд дарж танилцана уу.
Монгол Улс Олон улсын валютын санд гишүүнээр нэгдэн...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний...
Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч тэргүүтэй...
Эрдэс баялагт суурилсан Монголын эдийн засгийн тогтвортой...
Саудын Араб дахь дэлхийн хамгийн том газрын тосны агуулах...
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал...
Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж,...
“Анд Энерги” ХК 2020 онд борлуулалтын орлого нь өмнөх...
“Turquoise Hill Resources” компанийн орлого 2020 оны IV улиралд...
Газрын тосны бизнесээр тэрбумтан болсон Кжелл Инге Рокке...
Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто”,...
Монгол Улс жилд 1.5-.1.8 сая тонн шатахуун ОХУ-аас импортлон...
“Эрдэнэс Тавантолгой” компани хоёр их наяд төгрөг...
ГХЯ, МҮХАҮТ хамтран “Цахим экспортыг нэмэгдүүлэх...
Хөдөө аж ахуйг дэмжих сан улаанбуудайн урамшуулалд 2020...
“Анна Каренина” жүжгийн тасалбар авсан иргэд билетээ...
Дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад улсад төрөлт багассан...
Хятадын технологийн үйлдвэрлэл АНУ-тай хийсэн худалдааны...
Дуучин Граймс гэр бүлийнхэндээ Илон Маск ганцаараа амжилттай...
УИХ-ын эмэгтэй гишүүд Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг,...
Цар тахалтай холбоотой хөл хорионы үед БНХАУ-д тансаг...
Огцом өсөөд байсан зэс, никелийн үнэ буурч эхлээд байна....
“COVID-19”-ийн халдварын тархалтыг дотооддоо алдаж,...
2020 оны IV улирлын байдлаар нийт хүн амын 50 хувийг бүрдүүлж...
УИХ, Засгийн газраас баталсан бодлого, стратегийн баримт...
Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2021 онд Цөөвөр хэмээх...
Оюутолгойн гэрээг төслийн гаднын хөрөнгө оруулагч тал...
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Монголын...
Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө,...
“Tesla” компани Японд “Model 3” загварынхаа үнийг...
OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн ээлжит уулзалтын өмнө олборлолтоор...
Эрүүл мэндийн яамнаас Сovid-19-ийн нөхцөл байдлын талаарх ...
Улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 39 хоногийн...
Манай улс энэ оны эхний хоёр сард нийт 4.56 сая тонн нүүрс...
Японы ихэр эгч дүүс эмэгтэй тоглоомчдын ачаар саятан...
“Амазон” компани Их Британид кассын ажилтангүй...
Өнгөрсөн сарын 23-наас хөл хорион дэглэмийг сулруулж, аж...
"Оюу толгой" компани Татварын ерөнхий газраас тавьсан...
"Аав зарна" гэсэн утга бүхий зар гуравдугаар сарын...
Нийгмийн даатгалын дэвтэр цахим хэлбэрт шилжиж, дэвтэр...
Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин хүрэлцэхгүй...
Авто тээврийн үндэсний төвөөс иргэдийн хамгийн их сонирхдог...
АНУ-ын нийслэл Вашингтон хотод төвтэй “Heritage foundation”...
2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар...
Сүүлийн үед мөнгөө өсгөх хүсэлтэй хүмүүсийн хамгийн ихээр...
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн...
ОХУ-ын “Алс Дорнодын хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих”...
Зуны олимпын тоглолтыг гадаадын үзэгчидгүйгээр явуулах...
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн...
“Өргүй Монгол” хөдөлгөөний тэргүүн, эдийн засгийн...
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон 2020 оны өдрийн...
Apple компани Apple Watch бугуйн цагны шинэ загваруудаа...
Судалгааны "Кредит" хүрээлэн ээлжит “Дэлхийн...
Улстөрч, эдийн засагч Да.Ганболдтой цаг үеийн асуудлаар...
Алтны үнэ өндөр байгааг ашиглан цар тахлын хүнд байдлыг...
Чилийн “Candelaria” зэсийн уурхайн Үйлдвэрчний эвлэл...
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Tian Poh Resources”...
“Оюу Толгой” төслийн гүний уурхайн нэмэлт санхүүжилт...
Улс орнууд эдийн засгаа нээж эхэлснээр цар тахал дахин...
Aфрик тивийн зүүн хэсэгт оршдог Танзани улсын хувиараа...
ОХУ-ын Эрчим хүчний сайд газрын тос олборлогч компаниудтай...
Ази, Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээрийн хүрээнд...
Энэ оны 12-р сарын 15-ны өдөр ОУВС-ын Захирлуудын зөвлөл...
"Эрдэнэт”-ийн асуудлыг Засгийн газрынхаа 100 хоногт...
Зэсийн үнэ өнгөрсөн баасан гаригт 0.5 хувиар нэмэгдэж,...
Монгол Улсын Дээд шүүх Эрдэнэт үйлдвэр дэх Монгол зэс...
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын...
Ноён уулын орчим алтны орд дахь "Сентерра Гоулд”...
Очир эрдэнийн олборлолтоор тэргүүлдэг Ботсвана улсад...
Өмнөд Солонгосын “K-поп” урлагийн мөнгөний машин...
Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл...
Монгол Улсаас БНХАУ-д экспортолж буй дулааны нүүрсний...
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар УИХ-ын 2020 оны...
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг...
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Серби улсын ерөнхийлөгч...
Украины нэрт улстөрч Антоний Геращенко цахим хуудастаа...
-Нэг жолооч замын түгжрэлд зогсохдоо өдөрт 1380 төгрөгийг...
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны...
Ипотекийн зээлийн талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч...
Тавантолгойн ордыг эргэлтэнд оруулах ажиллагаа улс төрийн...
Сангийн яамнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар...
Хятадын баруун нутагт 17 жилийн өмнө рихтерийн шаталбараар...
Өмнөговь аймагт эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 50...
УИХ-ын чуулганаар гадаад оронд Монгол Улсаа төлөөлөн...
Ашигт малтмалын олборлолт, хаалт, нөхөн сэргээлт зэрэг...
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн нутаг дахь...
Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаагаас ипотекийн...
БНХАУ-ын гадаад хэргийн яамны мэдээллийн цаг өчигдөр...
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан...
Олон нийтийн дунд 2017 оны эхнээс 50 мянгатын дэвсгэрт гүйлгээнд...
Нийслэлийн Байгаль орчны газраас өргөн хэрэглээний цахилгаан...
Улаанбаатараас 40-өөд киллометрийн зайтай Хөшигийн хөндийд...
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын...
Хятадын нийслэлд асар их утаа униар үүссэн тул тус хотын...
2016 онд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид уулын цул гаргалтыг ...
ОХУ-ын төрийн өмчит Росатом компани Оросын анхны хөвдөг...
Японы Рицумэйкан Их сургуулийн зохион бүтээгчид живхийг...
Copyright © UURHAI.MN All Rights Reserved..
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Мэдээний сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.