03 сарын 01 (Даваа)
Улаанбаатар -5oC (Багавтар үүлтэй)
Дархан -7oC (Үүлшинэ)
Багануур -5oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 4oC (Багавтар үүлтэй)

Их Британид орон сууцны үнэ 0.9 хувиар буурав

2021-01-19
Их Британид орон сууцны үнэ 0.9 хувиар буурав

I сард Их Британид орон сууцны дундаж үнэ 0.9 хувиар буурсан байна. Орон сууц худалдан авалтад олгосон татварын хөнгөлөлтийн хугацаа дуусахаас өмнө борлуулагчид худалдан авалтыг нэмэгдүүлэхийн тулд үнээ буулгажээ.

Хэдий тийм боловч 100 мянга орчим гэрээ гуравдугаар сарын 31-нээс хойш эцэслэгдэх төлөвтэй байгаа аж. Улмаар 20 мянган ам.долларын татвар төлөхөөр болж байгаа юм. Тус улсад сургуулиудын үйл ажиллагаа зогсож, иргэд зайнаас ажиллах болсноор том талбайтай сууцны эрэлт өсөж, цар тахлын үед орон сууцны борлуулалт өндөр байна.

Сүүлийн үед орон сууцны борлуулалт өндөр байгаа нь татварын хөнгөлөлтөөс гадна иргэдийн зүгээс эрэлт их байгаагийн илрэл гэж “Thornley Groves” компанийн захирал онцолжээ.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх