03 сарын 01 (Даваа)
Улаанбаатар -5oC (Багавтар үүлтэй)
Дархан -7oC (Үүлшинэ)
Багануур -5oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 4oC (Багавтар үүлтэй)

Жоe Байдены тангараг өргөх ёслол болоход 2 хоног үлдлээ

2021-01-18
Жоe Байдены тангараг өргөх ёслол болоход 2 хоног үлдлээ

Жоe Байдены тангараг өргөх ёслолыг Конгрессын ордонд болсон үймээнээс үл хамааран гаднах талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэдий тийм боловч аюулгүй байдлын асуудлаас шалтгаалан энэ төлөвлөгөө өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй байгаа аж.

Үймээнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Аюулгүй байдлын асуудал болон “коронавирус”-ийн халдварын эрсдэлтэй холбоотойгоор тангараг өргөх ёслолын хамрах хүрээг ихээхэн хумьж, цомхон зохион байгуулахаар болжээ.

Жоe Байден Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөс хойших эхний 10 хоногтоо Дональд Трампын зарим маргаантай бодлогуудад цэг тавьж, цар тахлын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах төлөвлөгөө гаргасан байна.

Энэхүү төлөвлөгөө нь дөрвөн гол хямралыг намжаахад чиглэж байгаа аж. Эдгээр хямрал нь АНУ-д 400 мянган хүний амийг авч одсон “COVID-19” цар тахал, үүнээс улбаатай эдийн засгийн уналт, цаг уурын өөрчлөлт, арьс өнгөөр ялгаварлах зэрэг асуудал юм.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх