03 сарын 01 (Даваа)
Улаанбаатар -5oC (Багавтар үүлтэй)
Дархан -7oC (Үүлшинэ)
Багануур -5oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 4oC (Багавтар үүлтэй)

Газрын тосны үнэ “COVID-19”-ийн халдварын тархалт эрчимжсэнтэй холбоотойгоор буурлаа

2021-01-18
Газрын тосны үнэ “COVID-19”-ийн халдварын тархалт эрчимжсэнтэй холбоотойгоор буурлаа

Дэлхий даяар “коронавирус”-ийн халдварын тархалт эрчимжиж, АНУ-ын сүүлд танилцуулсан эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу гарснаар газрын тосны үнэ буурлаа.

Нэгдүгээр сард АНУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс болон жижиглэн худалдааны борлуулалт буурсан нь дэлхийн хамгийн том эдийн засагтай тус улсын эдийн засгийн сэргэлт удааширч байгааг харуулж байна.

Түүнчлэн АНУ-д “коронавирус”-ийн халдварын улмаас эндсэн хүний тоо 400 мянга хүрэхэд ойртож, дэлхий даяар “COVID-19”-ийн халдвар авсан хүмүүсийн тоо эрчимтэй өсөж байгаа нь түлшний эрэлтийн төлөвт сөргөөр нөлөөлж байна.

Даваа гарагийн өглөөний байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 0.8 хувиар буурч, баррель нь 54.66 ам.доллар байна. Харин WTI-ийн хувьд үнэ нь 0.76 хувиар буурч, баррель нь 51.96 ам.доллар болоод байна.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх