10 сарын 29 (Пүрэв)
Улаанбаатар 10oC (Үүлшинэ)
Дархан 10oC (Багавтар үүлтэй)
Багануур 8oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 15oC (Багавтар үүлтэй)

ИХ БРИТАНИД ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 4 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

2020-09-22
ИХ БРИТАНИД ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 4 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

Цар тахлын улмаас Их Британийн оршин суугчид зай талбай ихтэй газар амьдрахыг илүүд үзэх болсон байна. Үүнээс гадна Засгийн газраас иргэдийн худалдан авалтад татварын хөнгөлөлт үзүүлэх болсноор орон сууцны үнийн өсөлт таван хувь буюу сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрээд байна. Өсөлт Лондоноос гадна Шотланд, Йоркшир зэрэг бүсэд эрчимтэй байна. 

Орон сууцны үнэ наймдугаар сараас хойш 0.2 хувиар өсөж, дундаж үнэ 415 мянган ам.доллар болжээ. Учир нь цар тахлын үед иргэд гэртээ ихэнх цагийг өнгөрөөх болж, хотын төвлөрлөөс хол, зай талбай ихтэй, олон өрөөтэй байранд амьдрахыг илүүд үзэх болсон байна. Орон сууцны борлуулалт өмнөх жилээс 40 хувиар өсөх таамгийг “Rightmove” гаргажээ. Үүнээс унтлагын гурав болон дөрвөн өрөөтэй орон сууцны борлуулалт хоёр дахин нэмэгдэхээр байна.