09 сарын 23 (Лхагва)
Улаанбаатар 17oC (Үүлшинэ)
Дархан 17oC (Үүлшинэ)
Багануур 16oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Багавтар үүлтэй)

ОХУ-ЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ I-VIII САРД 3.24 ХУВИАР БУУРЧЭЭ

2020-09-06
ОХУ-ЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ I-VIII САРД 3.24 ХУВИАР БУУРЧЭЭ

ОХУ энэ оны эхний найман сарын хугацаанд 124 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.24 хувиар бага дүн болохыг ОХУ-ын Эрчим хүчний яам мэдээллээ.

Зөвхөн наймдугаар сарын үзүүлэлтийг харвал жилийн өмнөхтэй харьцуулахад 4.92 хувиар өсөж, 18 сая шахам тонн болсон болсон байна. Харин нүүрсний гарц нь энэ онд найман хувиар буурч, 259 сая тонн болжээ. ОХУ-ын хувьд нүүрсний гарцаа 2024 он хүртэл 448-530 сая тонн болгон нэмэгдүүлж, улмаар 2035 он гэхэд 485-668 сая тонн болгох зорилт тавьж байгаагаа Эрчим хүчний яамнаас нь мэдэгджээ. Тус улс нүүрсний экспортын хэмжээгээрээ дэлхийд зургаадугаарт ордог томоохон нийлүүлэгч орон юм.