09 сарын 23 (Лхагва)
Улаанбаатар 17oC (Үүлшинэ)
Дархан 17oC (Үүлшинэ)
Багануур 16oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Багавтар үүлтэй)

Нобелийн шагналтнууд Дональд Трампын шийдвэрийг эсэргүүцлээ

2020-09-03
Нобелийн шагналтнууд Дональд Трампын шийдвэрийг эсэргүүцлээ
Нобелийн шагналт долоон эдийн засагч Холбооны Нөөцийн банкны бодлогын зөвлөлд Жьюди Шелтоныг нэр дэвшүүлэх Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг эсэргүүцсэн ил захидал илгээсэн байна.
 
Нийт 100 гаруй нэр хүндтэй эдийн засагчдын гарын үсэг бүхий захидалд "Жьюди Шелтоны мөнгөний бодлогын талаарх үзэл баримтлал хэт туйлширсан. Цар тахлын үед эдийн засгийн чиглүүлэх Төв банкны ажиллагаанд садаа болохуйц" гэж тодорхойлжээ. Жьюди Шелтон нь Ерөнхийлөгч Дональд Трампын 2016 оны сонгуулийн кампанит ажилд орон тооны бус зөвлөх хийж байсан аж. Тэрбээр Дональд Трампыг дэмжигч гэгддэг. Цар тахлаас ч өмнө Ерөнхийлөгчийн банкны хүүг бууруулах саналыг дэмжсэн байр суурь илэрхийлж ирсэн юм.