09 сарын 23 (Лхагва)
Улаанбаатар 17oC (Үүлшинэ)
Дархан 17oC (Үүлшинэ)
Багануур 16oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Багавтар үүлтэй)

IVANHOE MINES: КОНГО ДАХЬ “KAKULA” уурхайн олборлолт жил хүрэхгүй хугацааны дараа эхэлнэ

2020-09-03
IVANHOE MINES: КОНГО ДАХЬ “KAKULA” уурхайн олборлолт жил хүрэхгүй хугацааны дараа эхэлнэ
Конго улс дахь “Kakula” уурхайн зэсийн олборлолт жил хүрэхгүй хугацааны дараа эхэлнэ гэж Канадын “Ivanhoe Mines” компани тооцоолж байна.
 
Өнөөдрийг хүртэл гүний уурхайн бүтээн байгуулалт эрчтэй урагшилж, төлөвлөгөөгөө зургаан км-ээр давуулаад байна. Ванкуверт төвтэй тус компани энэ сарын эцсээр бие даасан ТЭЗҮ танилцуулахаар хүлээгдэж байгаа аж. Үүнд тусгаснаар жилд зургаан сая тонн хүдэр олборлох тооцооллыг хийжээ. “Ivanhoe Mines” компанийн ТУЗ-ийн дарга Роберт Фридланд “Kamoa-Kakula” зэсийн төсөлд 10 жилийн турш ажиллаж байгаа юм. Дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай болно гэж тэрбээр үзэж байна.