09 сарын 23 (Лхагва)
Улаанбаатар 17oC (Үүлшинэ)
Дархан 17oC (Үүлшинэ)
Багануур 16oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Багавтар үүлтэй)

ERDENE RESOURCE DEVELOPMENT: "БАЯН ХӨНДИЙ" төслийн алтны олборлолтийг 2022 оны эхээр эхлүүлнэ

2020-09-03
ERDENE RESOURCE DEVELOPMENT:
Торонто болон Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани “Баян Хөндий” алтны төслийнхөө хараат бус ТЭЗҮ-ийг танилцууллаа.
Төслийн анхны олборлолтыг 2022 оны эхээр эхлүүлэх зорилт тавьж байгаагаа тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Питер Акерли мэдэгдсэн байна. Одоогоор төслийн талбайд 18 мянган метрийн өрөмдлөг хийх ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа аж. Төслийн талбайд саяхан шинээр илрүүлсэн “Dark Horse” талбайн анхны өрөмдлөгийг мөн хийсэн байна. Ингэснээр “Баян Хөндий” төслийн боломжит нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ.
“Баян Хөндий” төсөл нь тонн чулуулаг тутамд 3.16 грамм алтны агуулга бүхий 521 мянган унц баттай болон бодитой геологийн нөөцтэй. Тонн тутамд 3.71 грамм алтны агуулга бүхий 409 мянган унц батлагдсан болон магадалсан үйлдвэрлэлийн нөөцтэй төсөл аж. Алтны олборлолтын эхний жилд 63 мянга 500 унц, хоёр дахь жилд 77 мянга 600 унц алт олборлохоор ТЭЗҮ-д тусгажээ. Төслийн үргэлжлэх хугацаа найман жил. Эцсийн ТЭЗҮ-д танилцуулснаар хүү, татвар, элэгдлийн өмнөх орлого нь 257 сая. Өнөөгийн алтны ханш унц тутамдаа 2000 ам.доллар байгаагаар тооцвол 472 сая ам.доллар болж өснө гэж “Erdene Resource Development” компани тооцоолжээ.
Тус компанийн хувьцааны ханш лхагва гарагт Торонтогийн Хөрөнгийн биржид 3.85 хувиар буурч, 0.5 канад доллар болсон байна.