09 сарын 18 (Баасан)
Улаанбаатар 19oC (Багавтар үүлтэй)
Дархан 20oC (Багавтар үүлтэй)
Багануур 17oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 24oC (Багавтар үүлтэй)

Арабын Нэгдсэн Эмират улс Ангарагийг судлах төхөөрөмж хөөргөлөө

2020-07-20
Арабын Нэгдсэн Эмират улс Ангарагийг судлах төхөөрөмж хөөргөлөө

Арабын Нэгдсэн Эмират улс түүхэндээ анх удаа Ангараг гаригийг судлахаар төхөөрөмжөө амжилттай хөөргөжээ. “Hope” буюу “Итгэл найдвар” нэртэй судалгааны төхөөрөмж Японы “Tanegashima” сансрын төвөөс орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний /2020.07.20/ 06.58 цагт хөөрсөн байна. Анхны төлөвлөгөөний дагуу долдугаар сарын 14-нд хөөргөх басйан ч цаг агаарын байдлаас болж хоёр ч удаа хойшилсон юм.

Нийт 200 орчим сая ам.долларын өртөгөөр бүтсэн энэхүү хөлөг нь улаан нүдэн гаригт хүрэхийн тулд долоон сар аялах шаардлагатай бөгөөд Ангараг гаригийг тойрон эргэж, агаар мандлынх нь талаар мэдээлэл цуглуулах үүрэгтэй юм. Дэлхийгээс Ангараг хүртэлх 494 сая километр замыг 121 мянган км/цагийн хурдтай туулах гэнэ.

Эдийн засаг нь зөвхөн эдийн засгаас хамааралтай байсан тус улсын хувьд шинжлэх ухаан, технологийн салбартаа анхаарч, дэлхийн том гүрнүүдтэй өрсөлдөж эхлээд байна. Өдгөө Ангараг гаригийг найман хөлөг судалж байгаа ба зарим нь гаригийг тойрон эргэж, зарим нь гариг дээр амжилттай буугаад байгаа билээ.

Эх сурвалж: BBC