09 сарын 20 (Ням)
Улаанбаатар 14oC (Бага зэргийн бороо)
Дархан 16oC (Үүлшинэ)
Багануур 15oC (Бага зэргийн бороо)
Ханбогд 23oC (Үүлшинэ)

Монголд 3.9 мянган гадаад иргэн ажиллаж байна

2020-07-20
Монголд 3.9 мянган гадаад иргэн ажиллаж байна

Монгол Улсад 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар гадаадын 92 улсын 3.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурван орноор буурсан бол  ажиллагчдын тоо 5.8 мянган хүн буюу 60 хувиар буурчээ.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.2 (82.3%) мянга нь эрэгтэй, 0.7 (17.7%) мянга нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн:

 

  • 34.5 хувь нь БНХАУ
  • 8 хувь нь ОХУ
  • 7.3 хувь нь Австрали
  • 6 хувь нь БНСУ
  • 5.1 хувь нь АНУ
  • 4.9 хувь нь Вьетнам
  • 3.9 хувь нь ӨАБНУ
  • 3.8 хувь нь Филиппин
  • 2.8 хувь нь ИБУИНВУ
  • 2.8 хувь нь Канад
  • 20.9 хувь нь бусад улсын харьяат байна.