09 сарын 23 (Лхагва)
Улаанбаатар 17oC (Үүлшинэ)
Дархан 17oC (Үүлшинэ)
Багануур 16oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Багавтар үүлтэй)

Валютын хадгаламж өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр өсжээ

2020-07-20
Валютын хадгаламж өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр өсжээ

Төгрөгийн хадгаламж энэ оны зургаадугаар сарын эцэст 10.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 264.2 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар өсжээ. Харин өмнөх оны мөн үеэс 13.4 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Төгрөгийн хадгаламжийн 89.3 хувь буюу 9.8 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 10.7 хувь буюу 1.2 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Харин валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 338.2 тэрбум төгрөг буюу 8.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.4  их наяд төгрөг буюу 47.1 хувиар өсжээ.