09 сарын 18 (Баасан)
Улаанбаатар 19oC (Багавтар үүлтэй)
Дархан 20oC (Багавтар үүлтэй)
Багануур 17oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 24oC (Багавтар үүлтэй)

181,269 ширхэг хувьцаа арилжжээ

2020-07-08
181,269 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн   87,159,722​​​ төгрөгийн үнийн дүн бүхий  181,269 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Савхи" ХК (UYN +14.48%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +14.44%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN -5.26%) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB -3.69%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.95 хувиар өсч 16453.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,498,475,787,831.54 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ