10 сарын 23 (Баасан)
Улаанбаатар 10oC (Багавтар үүлтэй)
Дархан 12oC (Багавтар үүлтэй)
Багануур 8oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 14oC (Багавтар үүлтэй)

ОХУ-Д “COVID-19”-ийн халдварын тохиолдол 2 дахь өдрөө 10 мянгаар нэмэгдэж, 145 мянга давав

2020-05-05
ОХУ-Д “COVID-19”-ийн халдварын тохиолдол 2 дахь өдрөө 10 мянгаар нэмэгдэж, 145 мянга давав

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын улмаас эндсэн хүний тоо 250 мянга давлаа. Харин халдвар авсан хүний тоо 3.6 сая (3,642,210) байгаа бол эдгэрсэн хүний тоо 1.2 сая орчим байна.

ОХУ-д шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тохиолдол хоёр дахь өдрөө 10 мянгаар нэмэгдэж, 145 мянга давав. Тус улс “COVID-19”-ийн тархалтын хурдаар АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэх боллоо.

Япон улс онц байдлын арга хэмжээгээ энэ сарыг дуустал хоёр долоо хоногоор сунгаад байна.

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо
“Дөрөвдүгээр сарын долоонд зарласан онц байдлын арга хэмжээг тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж байна. Улсын хэмжээнд хэрэгжинэ. Хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд өөрчлөлт орохгүй. Япон улсад шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалт бусад улсуудынх шиг газар аваагүй. Хэдий тийм боловч халдварын тохиолдлууд нэмэгдэх болсон. Энэ үзүүлэлт бага биш байна. Халдварын тохиолдол тогтвортой буурахгүй байна” гэж мэдэгдлээ.

Хонгконг ойрын хугацаанд кино театр болон бялдаржуулах төвүүдээ эргэн нээж магадгүй байгаа аж.

Харин Энэтхэгт халдварын тохиолдол 3.9 мянгаар нэмэгдлээ. Мөн Афганистанд 500 хүнд оношилгоо хийхэд гурван хүн тутмын нэг нь “COVID-19”-өөр өвчилсөн байжээ.

Халдварын голомт болоод байсан Европт тархалтын эрч буурч, хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж эхэллээ. Итали улс хоёр сар хөл хорио тогтоосны дараа эдийн засгаа эргэн нээж эхэлсэн байна. Испани улс ч мөн төстэй арга хэмжээ авч эхэлжээ.

Шинэ Зеландад гуравдугаар сараас хойш анх удаа халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.

АНУ-д шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тохиолдол 23 мянгаар буюу хоёр хувиар нэмэгдэж, 1.2 сая гаруй хүн “COVID-19”-өөр өвчилсөн нь тогтоогдлоо. Энэ нь сүүлийн нэг долоо хоногийн дунджаас арай доогуур дүн болж байна. Харин эндсэн хүний тоо 1000 гаруйгаар нэмэгдэж, 70 мянга дөхжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Зарим муж эдийн засгаа эргэн нээхэд хангалттай хурдан ажиллахгүй байна" гэж мэдэгдлээ. Мөн "АНУ-ын хэмжээнд нас баралт тооцоолсноос өндөр буюу 100 мянга хүрч магадгүй" гэж онцолжээ.

АНУ-ын Хүнс Эмийн Удирдах газраас зөвшөөрөл олгоод байгаа “Remdesivir” эмийг нийлүүлэх “Gilead Sciences” компани Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна. Энэхүү эмийн курс эмчилгээ нь 4500 ам.доллар байх магадлалтай байгаа юм. Хэдий тийм боловч “Gilead Sciences” компани үнийн талд ямар төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлээгүй байна.