03 сарын 08 (Даваа)
Улаанбаатар 4oC (Багавтар үүлтэй)
Дархан 7oC (Багавтар үүлтэй)
Багануур 6oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 12oC (Багавтар үүлтэй)

2020 он хүртэл нефтийн үнэ 42.8-65 долларын хооронд хэлбэлзэнэ

2017-07-21
2020 он хүртэл нефтийн үнэ 42.8-65 долларын хооронд хэлбэлзэнэ
2020 он хүртэл нефтийн үнэ 42.8-65 долларын хооронд хэлбэлзэнэ АСТАНА. /КАЗИНФОРМ/. Евро азийн Эдийн засгийн комиссын дэвшүүлсэн таамаглалаар, Брент маркийн нефтийн үнэ 2020 он хүртэлх хугацаанд 42,8-65 долларын хооронд хэлбэлзэх ажээ.
 
Энэхүү таамаглалыг нефтийн үнийн талаарх таамаглалуудын завсрын үзүүлэлтүүд болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх мэдээлэлд тулгуурлан дэвшүүлсэн байна.
 
Тус комиссын таамаглаж байгаагаар, дэлхийн эдийн засгийн өсөлт өмнөх онуудтай нь харьцуулахад 2018 онд 2,9-3,8 хувь, 2019 онд 2,9-3,9 хувь, 2020 онд 2,8-4 хувь байх аж.
 
Харин Брент маркийн нэг баррель газрын тосны үнэ  2018 онд 42,8-61 долларын хооронд хэлбэлзэх бол 2019 онд 2 орчим хувиар өсч 43,6-63 доллар байх болов уу гэж таамагласан байна. Харин 2020 онд 1,5-2 хувиар өсч, 44,4-65 долларын хооронд хэлбэлзэх ажээ.
 
О.Барс 
Эх сурвалж:Монцамэ агентлаг