03 сарын 01 (Даваа)
Улаанбаатар -5oC (Багавтар үүлтэй)
Дархан -7oC (Үүлшинэ)
Багануур -5oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 4oC (Багавтар үүлтэй)

Казахстан болон Монгол Улс уран олборлолтын чиглэлд хамтрах талаар онцолжээ

2017-02-22
Казахстан болон Монгол Улс уран олборлолтын чиглэлд хамтрах талаар онцолжээ
Казахстан, Монгол Улс хамтран ураны олборлолт, хайгуулын зарим чиглэлд хамтрах боломжийн талаар онцлон хэлэлцсэн гэж  казахстаны "Казатомпром" компани мэдээллээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Аскар Жума-Га-Лиев УИХ-ын дарга М.Энхболд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Т.Дашдорж, Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжав болон "Мон-Атом" компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал нартай уулзсан байна.
 
Ураны нөөцөөрөө хоёрдугаарт ордог Казахстаны хувьд "Казатомпром" компани л гэхэд дэлхийн ураны нийт бүтээгдэхүүний 21 хувийг дангаараа нийлүүлдэг гэдгийг компанийн гүйцэтгэх захирал Аскар Жума-Га-Лиев онцолжээ.
 
Т.Элиса