03 сарын 01 (Даваа)
Улаанбаатар -5oC (Багавтар үүлтэй)
Дархан -7oC (Үүлшинэ)
Багануур -5oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 4oC (Багавтар үүлтэй)

Казахстан 2017 онд ураны олборлолтоо бууруулна

2017-01-16
Казахстан 2017 онд ураны олборлолтоо бууруулна
2017 онд Казахстан ураны олборлолтоо 10%-иар бууруулах тухай тус улсын төрийн өмчит “Казатомпром” компани мэдэгджээ. Энэ нь ойролцоогоор 2000 тонн буюу дэлхийн ураны нийт олборлолтын 3% аж. 
 
Казахстаны энэ мэдэгдэл нь дэлхийн зах зээл дэх ураны үнэ өсөхөд нөлөөлсөн байна. 1 фунт ураны үнэ 24,25 ам.долларт хүрч 10%-иар өсчээ. Энэ нь өнгөрсөн есдүгээр сараас хойшхи хамгийн өндөр үнэд тооцогдож буйг цөмийн эрчим хүчний судалгааны “UX Consulting” агентлаг онцолсон байна. Он гарснаас хойш дэлхийн зах зээл дэх ураны ханш нийтдээ 19%-иар нэмэгджээ.  
 
Салбарын шинжээчид 2017 онд 1 фунт ураны үнэ 23 ам.доллар байна гэж таамаглаж буй. Дэлхийн ураны хамгийн том үйлдвэрлэгч Казахстан олборлолтоо бууруулах болсноор цаашид ураны үнэ өснө гэж шинжээчид үзэж байна.
 
ЭХ СУРВАЛЖ: mongolianminingjournal.com