Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран 25 дах удаагийн “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” олон улсын үзэсгэлэнг Мишээл экспод 2023 оны зургаадугаар сарын 15-18-ны өдрүүдэд болж байна.
Үзэсгэлэнд нийт 100 гаруй дотоодын үйлдвэрлэгч, импортлогчид шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд сурталчлан танилцуулж, хямдралтай, урамшуулалтай худалдаа явуулж байна. Мөн БНХАУ-аас бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж олон сонирхолтой бараа бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд санал болгож байна.
Энэ удаагийн үзэсгэлэнг Америкийн олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжилттэй БЕСТ хөтөлбөр дэмжин оролцож байна.
1 Сэтгэгдэл
comment5, <a href="https://orderbuycheap.com/ashwagandha.html">cheap ashwagandha</a>, [url="https://orderbuycheap.com/ashwagandha.html"]cheap ashwagandha[/url], https://orderbuycheap.com/ashwagandha.html cheap ashwagandha, 5528,