“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК ШУТИС-ийн ГУУС-тай хамтран ажиллана

Эдийн засаг
Монгол Улсад Газрын тосны салбар үүсч хөгжсөний 82 жилийн ойд зориулсан “Газрын тос-2023” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбараас зохион байгуулж байна.
 
Бага хурлын үеэр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК болон ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн хооронд Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
 
Санамж бичигт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал доктор Д.Алтанцэцэг, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн захирал доктор, дэд профессор К.Хавалболот нар гарын үсэг зурлаа.