"Өргөн нэвтрүүлгийн бодлогын судалгааны төсөл"-ийн нээлт болж байна

ТЕХНОЛОГИ

Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар-н БНСУ-ын Нийгмийн Мэдээллийн Хөгжлийн Институттэй хамтран хэрэгжүүлж буй "Өргөн нэвтрүүлгийн бодлогын судалгааны төсөл"-ийн нээлт ITPARK-д болж байна.

Нээлтийн үгэндээ Дэд сайд Ж. Эрхэмбаатар:

Энэ удаад Өргөн нэвтрүүлгийн бодлогын судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, туршлага солилцож, Монгол Улсын өргөн нэвтрүүлэг, контент хөгжүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагааны түүхийн хуудаснаа дахин нэг ахиц гаргаж, алхам хийх гэж байгаадаа таатай байна.

Энэхүү төслийн саналыг анх 2020 онд БНСУ-ын Монгол дахь Элчин сайдын яам болон Сангийн Яамнаас ирүүлсэн албан хүсэлтийн хүрээнд ЦХХХЯ (өмнөх нэрээр ХХМТГ) Өргөн нэвтрүүлгийн бодлогын судалгаа хийх, үндэсний контент хөгжүүлэлтийг дэмжих чиглэлээр санал боловсруулан хүргүүлж, Солонгосын талаас KISDI байгууллагатай холбон өгч, 2022 оны 3 дугаар сард KISDI-гийн судлаачдын багтай цахим уулзалт хийж, анхны танилцуулгыг хийж, төслийн баримт бичгийг боловсруулсан.

Бид энэхүү зөвлөх үйлчилгээний төслийн хүрээнд өргөн нэвтрүүлэг, давтамжийн чиглэлээр сургалт авах, өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого боловсруулах, холбогдох судалгааг хийхээр төлөвлөж байна" хэмээн талархалаа илэрхийллээ. 

Эх сурвалж: Мэдээлэл технологийн үндэсний парк