Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг 15:00 цаг хүртэл хойшлууллаа

БАЙГАЛЬ ОРЧИН

Цасаар шуурч, авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг Улаанбаатар талаасаа мөн Дархан талаасаа гарах тээвэрлэлтийг 15:00 цаг хүртэл хойшлууллаа гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.