Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 1-20 дугаар хорооны нийтийн эзэмшил, орон сууцны болон гэр хорооллын гудамж, хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн асалтад энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө үзлэг шалгалт хийлээ.
Үзлэгийг гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувтай байна.
Үзлэг шалгалтаар Гэрэлтүүлэг чимэглэл ХХК-ний хариуцсан 1-8 дугаар хороонд 8 Спэйшлтим ап ХХК-ний хариуцсан 9-14, 17-хороонд 10 гэрэлтүүлэг, Би Эм Жи Эл ХХК-ний хариуцсан 15, 16, 18,19, 20-хороонд 50 гэрэлтүүлэг асахгүй байгааг хариуцсан байгууллагуудад 5 хоногт багтаан засварлах үүрэг даалгавар өгсөн юм. Өгсөн үүрэг даалгаврын хүрээнд засварлах, шинэчлэх ажил эхлээд байна гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл