"Жуулчин дюти фрий", "Махимпекс", "Монголын хөрөнгийн бирж" зэрэг компанийн хувьцаа уналттай байна

Эдийн засаг

2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 368,707,781 төгрөгийн үнийн дүн бүхий 1,280,346 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" ХК (EER +14.29%), "Монгол керамик" ХК (KEK +12.61%) болон "Гермес центр" ХК (HRM +7.57%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин дюти фрий" ХК (SUL -10.31%), "Махимпекс" ХК (MMX -6.63%) болон "Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE -4.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,871 ширхэг нэгж эрхийг 9,086,115 төгрөгөөр, багцын арилжаагаар 2,267,835 ширхэг үнэт цаасыг 2,950,001,380 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.18 хувиар буурч, 37758.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,909,119,000,804 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ