2000 оны эхэн үеэс цөмийн эрчим хүчний салбарт тэргүүлэгч бөгөөд Монгол Улс дахь "Бадрах Энержи" компанийн хувьцаа эзэмшигч "Орано" групп цацраг идэвхт цөмийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор анагаах ухааны салбарт хөрөнгө оруулж ирсэн билээ.
"Орано" группийн салбар, "Орано Мед" нь цөмийн болон биотехнологи хослуулан ажилладаг бөгөөд 2009 онд хавдар эмчлэх бай эмчилгээний шинэ үеийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан юм. "Орано Мед" компани нь альфа цацраг ялгаруулдаг изотоп хар тугалга 212-ыг гарган авах, мөн цэвэршүүлэх цорын ганц үйлдвэрлэлийн аргачлалыг боловсруулан хөгжүүлж чадсан юм. Уг цор ганц үйлдвэрлэлийн аргачлал нь альфа бай эмчилгээний үр дүнд итгэх өндөр итгэл, найдварыг бий болгож байна. Энэ шинэлэг технологи нь хар тугалга 212- ыг хавдрын эстэй нэгдэж чадах байн молекултай холбож өгдөг. Альфа бай эмчилгээгээр хавдрын эсийг танихын зэрэгцээ сонгон устгадаг нь эргэн тойрны эрүүл эсэд үзүүлэх хөндлөнгийн нөлөөг хязгаарлах боломжтой байдаг.
"Орано Мед" компанийн зүгээс хар тугалга 212-ын шинж чанарыг бай молекултай холбож чадахуйц хавдрын эсрэг эмчилгээний хүчирхэг бааз суурьтай болохоор зорин ажиллаж байна. Энэ зорилгоор, арван хоёр орчим төслийг дангаараа болон Франц, олон улсын биотехнологи, эмийн үйлдвэрийн түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж байна. Эмчилгээний шийдэл хараахан байхгүй байгаа өвчнүүдийг эн тэргүүнд сонгон ажиллаж байна. Үүний зэрэгцээ "Орано Мед" нь хар тугалга 212 үйлдвэрлэх, дэлхий дахинаа анагаах ухааны өргөн хүрээний сүлжээнд хавдрын эсрэг эмчилгээний аргачлалыг боловсруулан түгээх хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар "Орано Мед" компани Франц, АНУ-д эмнэлзүйн өмнөх судалгаа шинжилгээний хоёр төвтэйгээр ажиллаж байгаа бөгөөд Францын Бессин сюр Гартомп дахь Морис Түбиана лаборатори нь хар тугалга 212-ыг гарган авах аргачлалыг боловсруулах дээр төвлөрөн ажиллаж байна.
Альфа бай эмчилгээ нь өвчтөний бие махбодид бага хэмжээгээр нэвтэрч, сөрөг нөлөө багатай, илүү үр дүнтэй байх эмчилгээг хийхээр зорьж буй олон улсын анагаах ухааны мэргэжилтнүүдэд итгэл найдвар төрүүлж байна. Хавдраар өвдсөн өвчтөнүүдийг эмчилж, амь насыг нь аврахдаа эмчилгээний үеэр болон дараа нь амьдралын чанарыг нь хэвээр хадгалах тийм эмчилгээний аргыг хөгжүүлж байна. Бидний туйлын хүсэл эрмэлзэл, найдвар бол хавдрыг үхлийн аюултай өвчин биш харин архаг өвчин болгон өөрчлөх юм хэмээн "Орано Мед" компанийн ерөнхийлөгч Жульен Доде онцлов.
Морис Түбиана лаборатори, “Орано Мед” компани, Франц
0 Сэтгэгдэл