Хотхоны гарц хааж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүллээ

БОДЛОГО
Замын бүтээн байгуулалтын хоёр байршилд “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газар өртжээ. Тодруулбал, Олимпын гүүрийг Нарны зам хүртэл холбосон замын бүтээн байгуулалттай холбоотойгоор гүүрний хойд талд байрлах “Эрэл”-ийн байр болон орон сууцуудын гарцын асуудал хөндөгдсөн.
Мөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөнөөс баруун Үйлдвэрийн гудамж хүртэл 1.23 км авто зам, 33 метр гүүрний барилгын талбайд “Эрэл” ХХК-ийн газар орсон. Тус замыг дөрвөн эгнээ, нэг талдаа 1.5 метр өргөн явган хүний зам, нөгөө талдаа 1.5 метр өргөн дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөж барилгын ажил эхэлсэн.
“Эрэл” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлдэггүй, хүлээж авах хүн байдаггүй байна. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хүргүүлж буй юм. Хариу өгөхгүй бол үе шаттай арга хэмжээ авах хуулийн зохицуулалттайг албаныхан хэлж байлаа.