Л.Оюун-Эрдэнэ: Арцсуурь-Нарийнсухайт -Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төслийг эхлүүлнэ

ДЭД БҮТЭЦ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллаа. Тэрбээр нутгийн иргэдтэй хийсэн уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цар тахал, улс орны эдийн засаг, дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, үүнээс үүдсэн хүндрэлүүд, авч буй арга хэмжээ, мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулан, авилга, хүнд суртлын эсрэг тэмцэл, ҮХНӨ хийх хэрэгцээ шаардлага, Завхан аймгийн хөгжлийн талаар ярилцжээ.
Энэ үеэр, Засгийн газраас баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Шивээхүрэн чиглэлийн болоод Бичигт-Зүүнхатавч хилийн төмөр замууд, Ульхан, Хавиргын боомтыг авто замаар холбох зрэг бүтээн байгуулалтын ажлыг энэ зунаас эхлүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд мэдэгдэв.
Арцсуурь-Нарийнсухайт -Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлж, Арцсуурь хилийн боомтын зэрэглэлийг нэмэгдүүлэх, Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай автозамаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159,5 км хатуу хучилттай авто зам барих ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж Завхан аймгийн иргэд үзэж буй аж.