Барилгын крантай холбоотой асуудлаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар /МХЕГ/-аас өчигдөх мэдээлэл хийсэн.
"Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт хяналт шалгалт сүүлийн хоёр жил зогссон. Гэсэн ч өнгөрсөн хоёрдугаар сард Мэргэжлийн хяналтын байгууллага барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд нийт арван мянган ААН-д албан шаардлага хүргүүлсэн.
Улмаар дөрөвдүгээр сарын 10-наас зургаадугаар 10-ны өдрийн хооронд барилгын ажил явагдаж байгаа газруудад болон ашиглагдаж байгаа ч эрсдэл өндөртэй барилгуудад улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн хүрээнд шалгалт хийгээд байна. Уг шалгалтад нийт 2100 гаруй барилга байгууламж хамрагдсан.
Үүний арав гаруй хувь нь газрын захирамж гаргуулаад архитектур төлөвлөлтийн даалгавар аваад ямар нэг зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн зөрчил үүссэн. Улаанбаатар хотод нийт 54 барилга ийм асуудалтай байна. Тэгвэл 78 барилга тодорхой холбогдох шийдвэргүйгээр барилгын ажил эхэлсэн байна.
Тухайн барилгуудтай холбоотойгоор эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэр гаргуулах, зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээг хугацаанд авсан. Мөн шалгалтад хамрагдсан барилгуудад хөдөлмөр, техникийн аюулгүй байдлын чиглэлээр ч асуудал үүссэн” гэж МХЕГ-аас мэдээллээ.
3 Сэтгэгдэл
wonderful submit, very informative. I ponder why the other experts of this sector don't understand this. You should proceed your writing. I'm sure, you've a great readers' base already! donate for ukraine
Hi there colleagues, how is the whole thing, and what you desire to say concerning this post, in my view its genuinely amazing in favor of me. aid ukraine
My spouse and I stumbled over here by a different website and thought I should check things out. I like what I see so i am just following you. Look forward to checking out your web page for a second time. help refuges